HIFU эмчилгээ
HIFU (High-Intensity Focused Ultrasound) эмчилгээ нь мэс заслын бус арьс чангаруулах, өргөх дэвшилтэт технологи юм. Өндөр давтамжийн төвлөрсөн хэт авианы долгионоор арьсны гүн давхаргад нөлөөлж, коллагены нийлэгжилтийг идэвхжүүлснээр арьсыг чангаруулж, унжсан хэсгийг өргөдөг.
Энэхүү эмчилгээг манай эмнэлэгт БНСУ-ын Hironic брэндийн албан ёсны (жижиггүй) оригинал төхөөрөмжөөр гүйцэтгэдэг. Hironic нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, аюулгүй байдал болон үр дүнгээрээ тэргүүлэгч эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч юм.
HIFU нь нүүрний хэлбэрийг тодотгох, давхар эрүүг багасгах, нүд орчмын унжилт болон хацрын сулралыг сайжруулахад маш үр дүнтэй. Мэс заслын бус, нөхөн сэргэлт богино, арьсыг зүсэхгүй тул өдөр тутмын амьдралд саад учруулахгүй.


