Микро зүү эмчилгээ
Нүүрний батганы эмчилгээ
Манай төв нь БНСУ-ын дэвшилтэт (Micro-needle therapy) технологийг ашиглан батганы гаралтай үрэвсэл, сорви, нүхжилтийг үр дүнтэй эмчилдэг.
Энэ эмчилгээ нь арьсны гүн давхаргад бичил зүүгээр өдөөлт өгч, коллагенийн сэргэлтийг идэвхжүүлэн, шинэ эд эсийн нөхөн төлжилтийг дэмждэг. Үүний үр дүнд батганы сорви багасч, арьсны бүтэц жигд, толигор болдог.


